Өдгөөгөөс хоёр жил гаруйн өмнө Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Монгол төрийн галыг тахих ёслолын арга хэмжээг зохион байгуулж нэлээд шуугиан дэгдээгээд амжсан. Тодруулбал тахилга, ёслолын ордонд эмэгтэй хүнийг оруулахгүй байхаар шийдвэрлэж олон эмэгтэйчүүдийн эгдүүцлийг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш гал тахих ёслолын арга хэмжээ Н.Батбаярын гэх тодотголтой болж, төрийн ордны голд “Фортуна” –гийн гэх орд өргөө сүндэрлэсээр өдийг хүрлээ. Н.Батбаяр сайд тус өргөөндөө гал тахиж буй үйл явдлыг харуулсан гэрэл зургийг аймгуудын засаг дарга нарт дурсгал болгон бэлэглэсэн юм.
Тэгвэл тэр гал тахидаг ёслол хөдөө орон нутагт халдварласан бололтой. Өчигдрийн өвлийн эхэн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр Хэнтий аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар аймгийнхаа төв талбай дээр гал тахиж, нутаг орныхоо гал голомтыг ариутгасан нь жиргээчдийн өнөөдрийн ярианы гол сэдэв болж байна. "Магадгүй Н.Батбаяр, Ж.Оюунбаатар нарын араас бас нэгэн гал тахигч гар ирэх биз ээ" гэх мэтчилэн сошиал ертөнцийн идэвхитэй жиргээчид өөрсдийн санал бодлоо уралдуулж байна.

Сэтгэгдэл (5)