УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Эх сурвалжын мэдээллэж байгаагаар хурал нэлээд хэрүүл тэмцэлтэй, ширүүн болж өнгөрчээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүчтэй шүүмжилсэн Л.Цогын хэвлэлд өгсөн ярилцлага тэдний хэрүүлийн алим болсон сурагтай. Мөн Засгийн газарт орох, эсэх асуудлыг нэлээд удаан хэлэлцээд “МАН-тай нэг Засгийн газарт хамтарч ажиллахгүй” гэсэн шийдвэрт хүрсэн гэв. Учир нь МАН-тай нэг Засгийн газарт хамтарвал эвслийнхэний сайдын суудал багасч, үүрэг роль нь үгүй болох тул ийм шийдвэрт хүрч байгаа гэнэ. Яг одоо МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд эвслийнхэн МАН-ын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг харгалзаж хэвлэлийнхэнд хандахаар болоод байгаа гэнэ.
Сэтгэгдэл (4)