Люис Хамилтон өчигдөр Дубайн гран прид түрүүлж, “F1” -ийн энэ улирлын аварга болжээ. Тэрээр энэ улиралд 384 оноо авч аварга болж байгаа юм. Харин хоёрдугаар байранд “Мерседес” багийн нисгэгч Нико Росберг 317 оноотойгоор орсон бөгөөд “Mercedes” баг 2008 оноос хойш анх удаа улирлын эцэст эхний хоёр байрыг эзэлсэн юм. Даширамд сонирхуулахад Люис Хамилтоны амжилтыг тэмдэглэж баяр хүргэхээр Абу Даби хотын авто тойруулгад аав Энтони, ээж Линда, ах Николя, найз бүсгүй Николь Шерзингер нар нь очсон байна.