УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаан дуусч, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АН -ын бүлэг өнөөдөр гурван үндсэн асуудал хэлэлцжээ. Үүнд шинээр томилогдсон ерөнхий сайдын парламентад суудал бүхий нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн хамтран засгийг байгуулах саналыг нэлээд түлхүү хэлэлцсэн байна. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ тухай “Улс төрийн нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөх ажил өнөөдрөөс эхэлж байна. Намын эрх ашгийг хойноо гаргаад улс орны эрх ашгийг бодож ийм шийдэлд хүрсэн. Хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх шаардлага, засаглалыг бэхжүүлэх, улс орны хэмжээний томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, гацаанаас гаргахын тулд улс төрийн ойлголцол, тогтвортой байдал хэрэгтэй. Иймдээ ч эдгээр асуудлыг амжилттай шийдвэрлэх хамгийн чухал угтвар нөхцлийг улс төрийн тогтвортой байдал, УИХ-ын дийлэнх олонхийн дэмжлэг хэмээн албан бичигт дурдсан” гэлээ.
Харин түүнээс сөрөг хүчнээс танай шинээр байгуулах засагт орохгүй гэсэн шийдэлд хүрвэл яах тухай асуухад “МАН нь засагт орохгүй гэх албан ёсны байр сууриа одоогоор илэрхийлээгүй байгаа. Ямартай ч улс орны эрх ашгийг нам хүчний эрх ашгийн эхэнд тавьсан энэ саналыг эрүүлээр авч үзнэ байх. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-д олон суудалтай нам ачаагаа үүрээд явах ёстой” гэсэн үг хэлсэн байсан. Гэхдээ энэ нь засагт орохгүй гэсэн байр сууринаас зарчмын ялгаатай” гэв. АН -ын бүлгийн даргын дээрх мэдэгдлээс харахад эрх баригчид МАН -ыг шинээр байгуулагдах засгийн газарт хамтарч ажиллах байх гэсэн гордолгыг дотроо битүүхэн тээж буй бололтой.

Сэтгэгдэл (2)