УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан болж өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдааны талаар дөнгөж сая МАН –ын бүлгийнхэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. МАН –ын бүлгийн өнөөдрийн хэлэлцсэн гол асуудал бол Засгийн газарт хамтран ажиллахыг хүссэн албан бичигт ямар хариу өгөх талаар байжээ. Гэвч намын бүлгээс ямар нэгэн шийдэлд хүрээгүй бөгөөд тус асуудлаар ажлын хэсэг байгуулахаар болжээ. Тус ажлын хэсэг ойрын өдрүүдэд өөрсдийн санал дүгнэлтээ МАН –ын Удирдах зөвлөл болон бага хуралд танилцуулж, эцэсийн шийдвэрийг гаргуулна. Харин МАН –ын Удирдах зөвлөл болон бага хурал энэ долоо хоногтоо багтаж хуралдах аж.
Сэтгэгдэл (6)