Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархалын өдөр “Чингис хаан” одонг нэрт физик, акедимч Х.Намсрай гуайд гардуулсан юм. Тэгвэл тэрхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Олон улсын хэмжээний мастер Т.Санчир тамирчдаа төлөөлөн урилгаар оролцжээ. “Чингис хаан” одонг гардуулах арга хэмжээнд төрийн гурван өндөрлөг болон өмнө тус хүндтэй одонг гардаж авч байсан эрхмүүд, улс төр, нийгэм соёлын алдартнууд урилгаар оролцдог юм.