Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон Ч.Сайханбилэг шинээр байгуулагдах Засгийн газарт хамтарч ажиллах саналыг МАН –ынханд албан ёсоор хүргүүлээд байгаа. Тэгвэл энэ талаарх асуудлыг хэлэлцэхээр МАН –ын УдирдахЗөвлөл хуралдахаар болжээ. Уг хурлаар засагт хамтрах тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн намын бага хурлаа хэзээ хуралдуулах вэ гэдгийг бас шийдвэрлэнэ. Өнөөдөр үдээс өмнө хуралдсан МАН -ын бүлэг хамтрах асуудлыг Удирдах зөвлөл болон бага хурлаар шийдвэрлэнэ хэмээн зарласан юм. Хурал өнөөдөр 17 цагаас Тусгаар тогтнолын ордонд болно.
Сэтгэгдэл (3)