Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболд 11 дүгээр сарын 21-нд болсон БНСУ-ын Гадаад хэлний их сургуулийн Монгол хэлний ангийг төгсч буй оюутнуудын тайлангийн арга хэмжээнд оролцож баяр хүргэж үг хэлэв. Арга хэмжээнд тус сургуулийн дэд захирал Чой Чүн Хи, Монгол судлалын нийгэмлэгийн дэд тэргүүн Жо Бен Хаг нар болон монгол хэлний ангийн нийт багш, профессор, оюутнууд оролцов.
Элчин сайд Б.Ганболд хэлсэн үгэндээ Монгол хэлний ангийг төгсч буй оюутнууд Монгол Солонгосын харилцааг хөгжүүлэхэд хоёр орны ард түмнийг холбосон “гүүр” болж ажиллах нэр хүндтэй, хариуцлагатай үүрэг ногдож байгааг онцлон тэмдэглэв. Солонгост монгол хэл, соёлыг сурталчлах чиглэлээр Гадаад хэлний их сургуулийн Монгол хэлний тэнхим өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж ирсэн гээд цаашид тэнхимийн сургалт, үйл ажиллагаанд Элчин сайдын зүгээс болоод ЭСЯ-наас бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийлэв.
ЭСЯ энэ оноос эхлэн жил бүр Монгол хэлний ангийг төгсч буй тэргүүний нэг оюутанд “Элчин сайдын Өргөмжлөл” олгож байхаар болсны дагуу Элчин сайд Б.Ганболд оюутан Шин Мин Сөнд Өргөмжлөл, дурсгалын зүйлийг арга хэмжээний үеэр гардуулав.
БНСУ-ын Гадаад хэлний их сургууль нь Данкүкийн их сургуулийн дараа монгол хэл судлалын тэнхим байгуулсан тус улсын хоёр дахь их сургууль бөгөөд эдүгээ нийт 75 солонгос оюутан монгол хэл сурч байгаа бөгөөд Монголоос 2 багш ажилладаг. Энэ хичээлийн жилд Монгол хэлний ангийг 22 оюутан төгсч байна.