УИХ –ын гишүүн, Түүхийн ухааны доктор Ё.Отгобаярын Монголын Тусгаар Тогтнолын Товчоон түүхэн цуврал бүтээлийн "Ээдрээт цагийн бичээс" хоёрдугаар дэвтэр номын нээлт өнөөдөр Интер номын дэлгүүрт боллоо. Тус арга хэмжээнд УИХ –ын гишүүн Р.Амаржаргал, Л.Энх – Амгалан, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй олон алдартнууд хүрэлцэн иржээ. Тэрээр Монголын Тусгаар Тогтнолын Товчоон түүхэн цуврал бүтээлийнхээ эхний цувралыг “Талд ассан түймэр” нэртэйгээр өнгөрсөн зургаадугаар сард нийтийн хүртээл болж байсан юм.
Сэтгэгдэл (3)