Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд өнөө шөнө үргэлжилнэ. Өнөөдөр Аваргуудын лигийн Е, F, G, H хэсгийн найман тоглолт болох юм. Е хэсэгт хүснэгтийг тэргүүлж байгаа “Байерн Мюнхэн” клуб сүүлийн байрт бичигдэж байгаа “Манчестер Сити” клубын талбайд зочилно. Энэ тоглолтод “Манчестер Сити” заавал хожиж байж хэсгээс гарах боломжоо хадгалж үлдэх учраас нэлээд ач холбогдол өгнө. Харин Байернчууд хэсгээс гарах эрхээ аль хэдийн авсан.