Ламилли нэртэй шинэ Барби Америкийн зах зээлд эрэлт ихтэй байна. Сонирхолтой нь, энэ Барби өмнөх загварууд шигээ гоолиг, гоо үзэсгэлэнтэй биш. Тэр махлагдуу биетэй, дугуй царайтайгаас гадна батгатай нүүртэй гэнэ. Барби хүүхэлдэйг хэтэрхий төгс бүтээснээс даган дууриагсад олширч, охид өөртөө сэтгэл дундуур болж байгаа тул судлаач Николай Ламм энэхүү шинэ загварыг танилцуулжээ. Энэхүү хүүхэлдэйг 19 настай бодит охиныг дууриалган бүтээсэн бөгөөд 24 долларын үнэтэй.