Монголбанк өчигдөр болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ирүүлсэн саналуудыг үндэслэн 1891.10 төгрөгийн хаалтын ханшаар 16.0 сая ам.доллар, 308.10 төгрөгийн хаалтын ханшаар 49.0 сая юань тус тус худалджээ.
Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.