“Оскар”-ын шагналын эзнээр гурван удаа тодорсон нэрт жүжигчин Мэрил Стрипт эрх чөлөөний медаль гардуулж өгөхдөө түүнд хайртайгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хүлээн зөвшөөрч, үүнийг маань түүний нөхөр ч, миний гэргий ч мэднэ хэмээн ярьсан байна. Энэ жүжигчний авъяасыг бусадтай жишимгүй гэдгийг Обама онцлоод шагналаа өгөөд тэвэрч, бусдын адилаар хацар дээр нь үнсчээ. Ерөнхийлөгч энэ шагналыг 17 хүнд олгосны дотор телевизийн хөтлөгч Том Брокау, Чилийн зохиолч Изабель Альенде, жүжигчин Марио Томас нар байгаа ажээ. Энэ нь энгийн хүмүүст хүртээдэг Америкийн дээд шагнал бөгөөд улсынхаа үндэсний аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах, дэлхий дахинд энх тайвныг дэмжих үйлс, соёлын амьдралд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог гэнэ.