8.
“Сахал
Ч.Сайханбилэг”. Юу тэдний анхаарлыг ингэж татав.
9. МЗХ –ны шинэ Ерөнхийлөгч Ч.Сайханбилэг. Тэрээр юун тухай бодож байсан юм бол. Магадгүй өнөөдөр энэ өдрийг дотроо төсөөлж суугаа юм болов уу.
10. Хамт олноороо хүрээлүүлсэн Ч.Сайханбилэг. Залуучуудын холбоо гэдэг үгийг түүний намтараас хусаад, хусаад арилгаж чадахгүй. Тэрээр энэ газраас л өсөж өндийсэн нэгэн.
11. Гадны зочид төлөөлөгчдөд ардчилсан хувьсгалын он жилүүдэдийн талаар танилцуулав. Бас л хүндтэй үүрэг.
12. Сайн, бүр уран илтгэгч Ч.Сайханбилэг. Улстөрч хүний хамгийн эхний эзэмшсэн байх ёстой зүйл бол хэний ч өмнө, хаана ч өөрийн үзэл бодлоо эмх цэгцтэй зөв логик дараалалтай ярьдаг байх юм. Ерөнхий сайд маань ярих урлагаар Ерөнхийлөгчийг гүйцэхгүй ч гэлээ чамгүй уран илтгэгч.
13. Эвслийнхэн төр барьж байсан ээдрээтэй он жилүүдэд эд таргалж явсан Ч.Сайханбилэг.
14. Гэгээрлийн яамны сайд Ч.Сайханбилэг. Монголын төрд түүний хашсан хамгийн анхны том албан тушаал.
15. "Сахилгагүй" Ч.Сайханбилэг. 28 дахь Ерөнхий сайд маань автобусан дотроос Америк маягаар мэндчилж байна. Хүлээж авна уу.
16. Оффшор дансны маргаан дэгдээгүй бол одоо С.Баярцогт Ерөнхий сайд болох байлаа гэж АН –хан уулга алдах ажээ. Гэвч “Хүрд” эргүүлэх боломж Ч.Сайханбилэгт тохиогоод байна.
17. Хүүхэд бүрт комьпютер. Энэ бол түүний 2004 оны сонгуульд оролцож байсан уриа. Харин Ч.Сайханбилэг сонгуульд ялсаныхаа дараа нэлээд хэдэн сургуулийн хүүхдүүдэд компьютер өгч байлаа.
18. Бас нэгэн сонгуулийн уриа. Мэдээлэл технологийн газрын дарга байсан Ч.Сайханбилэг орчин үеийн сошиал ертөнцийг нэлээд хэдэн жилийн өмнө мэдэрч эхэлсэн бололтой.
19. Нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн ард түмэндээ барих “Сайхан бэлэг”. “Талх гурлын үнийн зөрүүнээс хамгаалах сан байгуулж үнийн зөрүүг иргэд олгоно”
20. Шагналтан Ч.Сайханбилэг. Тэрээр 2008 онд Мэдээлэл технолийн газрын шинэ жилийн баярын ёслол дээр “Мэдээлэл технолгийн оны хүн” буюу Түшээ дэмжигч шагналаа дөнгөж гардаж аваад байх үеийн торгон мөч.Зураг түүх болон үлдэх учиртай.
21. Түүний гэргийг мисс О.Байгаль гэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй. Монголдоо бол Бэкхэмийн гэр бүл. Нэгэн цагт загварын тайзнаа гялалзаж явсан О.Байгаль нь одоо “Baigal beauty” салоны ерөнхий захирлаар ажиллаж байна.
22. Сайхан гэр бүл. Ч.Сайханбилэгийнх гэж айл өнөөдөр нэг хүү, нэг охинтойгоо амьдарч байна. Одоо тэд бүгд өсч том болсон эх орны ирээдүй билээ. Та бүхэнд энэ цамц танил санагдаж байгаа биз.
23. Ч.Сайханбилэг их бяр тэнхээтэй залуу 220 кг -д сууж, цээжнээс 175 кг –ыг шахдаг юм. Энэ амжилтаараа тэр улс төр болон урлаг соёлын алдартнуудын дунд зохион байгуулагддаг хүчний тэмцээнд тэргүүлсэн. Харин түүний энэ их бяр тэнхээ эдийн засгийн хямралыг тогтоон барихад хэр дэм болох бол.
24. Хүчний спортын аваргууд. Ч.Сайханбилэг улс төр, урлаг соёлын залуусаа манлайлж чадсан. Одоо төрийг манлайлах гэдэг хүнд давааны өмнө ирээд байна.
25. Спорт тэр дундаа хөлбөмбөгт нугасгүй Ерөнхий сайдад ETV телевизийнхэн хөлбөмбөгийн ДАШТ –ын цом “Алтан дагина” –ийг дурсгал болгон гардуулахад “Хөл бөмбөг сонирхдог хүн болгонд энэ цом хичнээн үнэтэй болохыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Энэ цомоо дэрлээд бүтэн сар хөл бөмбөгөө үзнэ дээ” гэж хэлж байв.
26. Англиар сайн ярьдаг Ч.Сайханбилэг. Тэрээр АНУ –ын Вашингтоны нэрэмжит их сургуульд суралцаж төгссөн. Угийн боловсрол сайтай Ч.Сайханбилэг Орос, Англи хэлтэй.
27. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ –ын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэгт ЗГХЭГ –ын даргын тамга тэмдгийг гардуулж өгч байна. Энэ цаг мөчөөс эхлэн тэрээр Н.Алтанхуягийн Засгийн газрын “гал тогоог” хариуцаж ирсэн. Тийм ч учраас сая МАН –ынхан хийж байсан ажилтай нь холбож баахан “чангалсан”.
28. Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гараас Ерөнхий сайдын тамга, тэмдгийг албан ёсоор авч буй нь. Ямартаа ч түүнд яг нэг жил зургаан сарын хугацаа байна. Энэ хооронд шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чухам ямар арга хэмжээ авч эдийн засгийг эргэн хэвийн байдалд нь оруулахыг харж л байх үлдлээ. Түүний Засгийн газрын уриа бол “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг.
24tsag.mn
Сэтгэгдэл (44)