Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон даруйдаа УИХ –д суудалтай бүх нам эвслийн бүлгүүдэд хамтран ажиллах саналыг хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр 12 цагаас УИХ дахь МАН –ын бүлэг, УИХ дахь АН –ын бүлгийн ажлын хэсгийнхэн Төрийн ордонд анхны зөвшилцөх уулзалтаа хийх гэж байна. АН –ын ажлын хэсгийг УИХ –ын гишүүн М.Батчимэг ахлаж байгаа бол МАН –ын бүлгийн ажлын хэсгийн УИХ –ын гишүүн Су.Батболд тэргүүлж байгаа юм.