Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр 9 хэрэг хянан хэлэлцсэний дотор Г.Сарангэрэл нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэрэг багтав.
Т.Халиун нь 2014 оны 3 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 09-06 УНО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Веросса” маркийн машинтай явж байхдаа Г.Сарангэрэл, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарт Метамфетамин гидрохлорид бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх ice /мөс/ гэх бодисыг 150 000 төгрөгөөр борлуулсан, мөн биедээ 1.6 гр ice /мөс/ гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлджээ.
Б.Энэрэл, X.Гэрэл, Г. Сарангэрэл, Б. Отгончимэг нар бүлэглэн Т.Халиунаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх Метамфетамин гидрохлорид бүхий ice/мөс/ гэх бодисыг 150.000 төгрөгөөр худалдан авсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх дээрх хэргийг 2014 оны 7 дугаар сарын 28-ны хянан хэлэлцээд Т.Халиуныг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2-д зааснаар Т.Халиуныг 7 жилийн хугацаагаар хорих ял онцгой дэглэмтэй хорих ангид хорих ял шийтгэжээ. Мөн Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Т.Халиуныг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон байна.
Харин Г.Сарангэрэл, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарыг бүлэглэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Сарангэрэлийг 1 жил 6 сар, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. Дашрамд дурдахад Т.Халиун нь өмнө нь хулгай, дээрэм, танхай, хар тамхи хадгалсан зэрэг хэрэгт холбогдож, нийтдээ 3 удаа ял шийтгүүлж байсан бол Г.Сарангэрэл, Х.Гэрэл нар нь хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан аж.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх мөн хэргийг 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Г.Сарангэрэлд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил 2 сар болгон өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээлээ. Харин бусад хүмүүсийн ялыг өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)