АН –ын ҮЗХ –ны хурлаас өгсөн үүрэг даалгаварын дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ –д суудалтай нам, эвслийн бүлгүүдэд хамтран ажиллах саналыг албан ёсоор хүргүүлсэн. Мөн үүнтэй холбоотой намуудын ажлын хэсэг гарч асуудлыг шуурхай хэлэлцэж байгаа. Тэгвэл өнөөдөр АН –ын ажлын хэсэг МАН –ын ажлын хэсэгтэй засагт хамтран ажиллах асуудлыг ярилцлаа. Энэ уулзалтын үеэр УИХ дахь АН –ын ажлын хэсгийг ахлаж буй М.Батчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
Таны тэргүүлж буй ажлын хэсэг өнөөдөр МАН –ынхантай уулзлаа. Ямар нэгэн шийдэлд хүрч чадсан уу?
-Бид дөнгөж сая МАН –ын ажлын хэсэгтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Хоёр намынхан ерөнхийдөө эдийн засгийн хямралыг түргэн хугацаанд шийдвэрлэх талаар голлож ярьлаа. Үүнтэй холбогдуулан намынхантайгаа эргэж ярилцах зүйл гарсан учраас түр завсарлаад байна. Энэ бол эхний уулзалт цаашдаа хэд ч уулзаж болох юм. Болсон үйл явцыг дор бүр нь бид мэдээлнэ.
УИХ –д суудалтай бусад нам, эвслийн бүлгүүдтэй уулзахдаа танай зүгээс ямар асуудлыг хөндсөн бэ?
-Өнөөдөр өглөө МАХН болон МҮАН –ын хамтарсан “Шударга ёс эвсэл” –ийн бүлгийн ажлын хэсэгтэй уулзалт хийсэн. Мөн ИЗНН –ынхантай ч уулзлаа. Бидний зүгээс 2012 онд хамтарсан Засгийн газар байгуулахдаа гэрээ байгуулсан. Энэ гэрээгээ үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа АН –ын ажлын хэсгийн зүгээс тавьсан.
Тодруулах шаардлагатай асуудлаас болж түр завсарласан гэсэн. Тэр нь ямар асуудлууд байсан бэ?
-Ер нь түрүүн хэлсэн асуудлуудын хүрээнд. Нэгдүгээрт засаглалыг тогтвортой ажлуулах хүрээнд УИХ –д суудалтай намууд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэгт анхаарал хандуулж байна. Монгол Улсад 1990 оноос хойш 15 дахь Ерөнхий сайд солигдсон. Тиймээс засаглалын тогтвортой байдлыг бодох цаг болжээ гэдгийг улс төрийн намууд хүлээн зөвшөөрөөд байна. УИХ –ын сонгуулийн тогтолцоог өөрчлөгдсөнтэй холбогдуулах парламентэд суудалтай намууд илүү зөвшилцөх асуудлууд гарч ирдэг. Үүнийг хэрхэн зогцуулах талаар гэх мэтчилэн олон тодорхой асуудлуудыг ярьж байна.
“Шударга ёс эвсэл” –ийн зүгээр АН –ыг МАН –тай хамтарч ажиллах юм бол засагт орохгүй гэсэн мэдээллүүдийг хэвлэлээр гараад байгаа. Энэ тал дээр АН ямар байр суурьтай байгаа вэ?
-АН –ын бүлгийн ажлын хэсэг өглөө эвслийн ажлын хэсэгтэй уулзсан тийм зүйлийг яриагүй. Магадгүй зарим нэг хувь хүмүүсийн санаа бодол байхыг үгүйсгэхгүй.

Сэтгэгдэл (10)