Төрийн ордонд МАН болон АН -ын ажлын хэсэг хоёр цаг гаруй хуралдлаа. Тэрхүү хурлын дараа МАН -ын бүлгээс томилсон ажлын хэсгийн дарга Су.Батболд уулзалтыг ийнхүү дүгнэсэн юм.
УИХ -ын гишүүн Су.Батболд: Өнөөдөр хамтрах тухай асуудлыг ярихад эрт байна.
МАН –ын хувьд энэ хүү ажлын хэсгийн уулзалтыг хэрхэн харж байна вэ?
-МАН –ын хувьд энэхүү хамтран ажиллах асуудал болон ажлын хэсгийн уулзалтад улс орны эрх ашгийг нэн түрүүнд тавих ёстой гэж харж байгаа. Үүсээд буй нөхцөл байдлыг АН –ын зүгээс хэрхэн дүгнэж байгаа болон яаж гарах талаар ямар байр суурьтай байгаа нь сонсох үүднээс өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирлээ.
Бүлгийн хурлаас өгсөн мэдээллээр МАН –аас томилогдсон ажлын хэсэг санал дүгнэлтээ тодорхой болгоод бага хуралдаа танилцуулна гэсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай ажлын хэсгийн үүрэг бол ирэх баасан гарагт хуралдах МАН –ын бага хуралд нөхцөл байдал ийм байгаа юм байна. АН –ын зүгээс ийм шаардлагуудыг тавьж байна. Манай намаас ийм нөхцөл шаардлагуудыг тавьлаа гээд бага хурлаас шийдвэр гаргахад шаардлагатай тодорхой хэмжээний мэдээллийг нь өгөх зорилготой ажиллана. Өнөөдөр 17 цагаас дахин уулзана. Дахин хэдэн ч удаа уулзаж магадгүй бөгөөд талууд саналаа нэгтгэж зөвшилцөлийн бичигт гарын үсэг зурсанаар зөвшилцөл дуусна.
Зөвшилцлийн баримт бичигт гарын үсэг зурна гэдгээ тодорхой тайлбарлахгүй юу?
-Бид хоорондоо олон удаагийн зөвшилцөл хийж байсан. Энэ удаагийн зөвшилцлийн ажлын хэсгийн онцлог нь сонгуулийн дараах хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоогүй. Зөвхөн өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалтай холбогдож байгаа учраас харьцангуй гайгүй. Аливаа зөвшилцөл дууссаны дараа талууд уулзалтаа баталгаажуулж баримт бичигт гарын үсэг зурдаг юм. Үүнтэй л адил зүйл.
Зөвшилцлийн эцсийн хугацаа хэзээ дуусах вэ?
-Ер арванхоёрдугаар сарын 5 –ны дотор асуудлыг хэлэлцэж дууссан байх ёстой.
МАН зөвшилцлийн ширээнд суусан учраас засагт хамтрах бодолтой байгаа гэж ойлгож болох уу?
-Яг одоогийн байдлаар асуудлыг ярьж байна. Эцсийн шийдвэрийг манай намын бага хурал гаргана.Тиймээс өнөөдөр хамтрах тухай асуудлыг ярихад эрт байна.

Сэтгэгдэл (5)