Хятадын саятан Сюн Шуихуа төрж өссөн тосгоныхоо хуучин модон байшингуудыг нурааж, эвдэрсэн замуудыг нь зассан байна. Хятадын өмнөд хэсэгт орших Шинью хотын Шионкень тосгоны уугуул иргэн Сюн нийт 72 айлд тансаг хаус бэлэглэжээ. Байшингийн нийт өртөг нь 6,4 сая доллар болжээ. 54 настай бизнесмэн ган үйлдвэрлэлийн салбараас нилээд ашиг олж, түүгээрээ хүмүүсийг баярлуулах сайн дурын үйлс хийхийг хүссэн гэнэ. Мөн тосгоны өндөр настнуудад өдөрт 3 удаа үнэгүй хоол өгдөг байна.
“Би одоо хүссэн бүхнээ хийж чадах мөнгөтэй болсон. Хүн үндэс угсаа, нутгаа мартаж болохгүй. Хүүхэд байхад минь надад тусалсан хүмүүсийн өрийг ингэж ч болтугай өгч байна. 75 настай Цион Чу гуай гэхэд намайг бага байхад хүн бүрт тусалсан сайн хүн байлаа” гэж Сюн бизнесмэн ярьжээ.

Сэтгэгдэл (30)