Украины ерөнхийлөгч Пётр Порошенко Засгийн газрын дээд албан тушаалд гадаад хүн томилохыг зөвшөөрсөн хууль батлахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Мөн шинээр байгуулагдаж буй Авлигын эсрэг товчоонд гадаад хүн ажиллахыг зөвшөөрөх гэнэ. Ингэснээр улс төрчдийн чин үнэнч байдал дээшилж, авилгал багасаж, хөндлөнгийн хяналттай болно гэж ерөнхийлөгч үзэж байна.
Хэрэв Украины төрийн дээд байгууллагыг гадаад хүн удирдвал урьд хожид байгаагүй учир битүүлэг нөхцөл байдал үүснэ гэж улс төрийн шинжээчид үзжээ. “Орчин үеийн практикт байхгүй ийм тогтолцоог нэвтрүүлсэнээр улсын нууц алдагдаж, бүрэн эрхт байдалд сөргөөр нөлөөлнө. Украины улс төрчдийн байр суурь муудаж, Европын холбооны сонголтод үйлчлэх болно. Ерөнхийлөгч Порошенко Украины албан тушаалтан бүрийг авилгалд холбоотой гэж бодож буй нь өрөөсгөл юм” гэж Киев хотын Улс төр, менежментийн судалгааны төвийн захирал Михайл Погребинский ярьжээ. Түүнийхээр Авлигын эсрэг товчоонд гадаад хүн ажиллуулбал ерөнхийлөгч Порошенко итгэлт хүмүүсээ алдах ажээ.
Украины дотоод хэрэгт АНУ, ЕХ-ны эрх мэдэлтнүүд аль хэдийнэ оролцоод эхэлсэн гэж шинжээчид үздэг. Порошенко ч энэ тухай ярьж байсан удаатай. “Бид Нато-той хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Ойрын 5 жилийн дотор Европын Холбоонд элсэнэ” гэж тэрээр хэлсэн юм.