2014 оны наймдугаар сард 18 настай залууг цагдаагийн ажилтан хөнөөснөөс хойш Америкийн цагдаа нар 14 хөвгүүдийг буудан хороосон байна гэж “Daily Beast” сонин мэдээлэв.
Наймдугаар сарын 9-нд Миссури мужийн Фергюсон хотод цагдаагийн ажилтан Даррен Уилсон 18 настай хар арьст хүүг буудан хөнөөсөн. Гэхдээ цагдаагийн ажилтныг шүүх буруугүй гэж үзсэний дараа Америк даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна. Энэ хэргээс гадна хамгийн сүүлд буюу энэ сарын 23-нд Охайо мужийн Кливленд хотын нэгэн тоглоомын талбайд 12 настай хүү Тамир Райс цагдаа нарт буудуулан амиа алджээ. Хүү хагас автомат буутай төстэй тоглоомон хийн буу гартаа барьсан байсныг цагдаа нар жинхэнэ буутай андуурчээ.
Түүнчлэн есдүгээр сарын 21-нд Луизана мужийн Терробонн тосгонд 14 настай хүү Камерон Тиллман цагдаад буудуулан амиа алдсан юм. Цагдаагийнхан түүнийг буутай байсан учир аргагүй хамгаалалт хийсэн гэсэн бол амиа алдсан хүүгийн ах үүнийг няцаажээ.
“Daily Beast” сонины мэдээлж буйгаар эдгээр 14 хүүхдийн зургаа нь Африк гаралтай америкчууд байсан гэнэ. Сүүлийн жилүүдэд өнгөт арьст залуучууд цагдаагийн ажилтны гарт амиа алдах тохиолдол 4.5 дахин нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл (1)