БНСУ-ын Жүнан Илбо сонины 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн дугаарт МАХН-ын дарга Н.Энхбаярыг БНСУ-д оргонол хүссэн, тус улсын иргэн болсон гэх мэдээллийг нийтэлж байсан. Тэгвэл тус сонин ташаа мэдээлэл нийтэлсэн талаараа өөрийн сонины өнөөдрийн дугаартаа залруулга гаргажээ. Тус залруулгад “Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаяр нь Солонгост оргонож буй гэсэн нь үндэслэлгүй болохыг залруулж байна” гэжээ. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд "Жүнан Илбо" сониныхонтой уулзсан ба тус сонины зүгээс мэдээллийн эх сурвалжийг хэлэх боломжгүй гэдэг мэдээллийг өгчээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (7)