МАН-ын удирдах зөвлөл өнөө өглөө хуралдаж АН-ын зүгээс тавьсан хамтран ажиллахыг саналыг дэмжиж, бага хурлаар хэлэлцүүлэх шийдвэр гаргажээ. Өчигдөр МАН, АН-ын зөвшилцөлийн ажлын хэсэг хуралдаж бодлогын томоохон асуудлуудаар тохиролцоонд хүрсэн гэв. Одоо МАН-ын бага хурал 13:00 цагт эхэлж удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг баталгаажуулах нь тодорхой болж байгааг тус намын хүрээнийхэн мэдээллэж байгаа юм.
Сэтгэгдэл (11)