Их Британид Албани, Нигерь, Вьетнам, Румын зэрэг зуу гаруй орнуудаас ирсэн 13 мянган хүн боолын хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Эмэгтэйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлж, албан шахалтаар гэрийн ажил хийлгүүлж, үйлдвэрүүдэд дарамталж хөдөлмөр эрхлүүлэх зэргээр боолчлолын хэлбэр өргөжиж байгааг мэргэжилтнүүд сануулав.
Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх агентлагийн Хүний наймааны төвд ирсэн мэдээллээр өнгөрсөн онд гэхэд 2744 хүн хөдөлмөрийн боолчлолын золиос болсон байна. Шотланд, Хойд Ирланд, Британи зэрэг орнууд гэмт хэргийн золиос болж буй дээрх хүмүүсийн эрх ашгийг хамгаалах алхмуудыг эрчимтэй хэрэгжүүлдэг. Гэхдээ хохирогчдын тоо өссөөр байгаа тул Британийн Элчин сайдын яам, Консулын газрууд хяналт шалгалт явуулж эхэллээ.