Шинжааны Монгол бүсгүй Ө.Оюунчимэг түлэгдсэн хүү Билгүүтэйд туслах хандивын аян өрнүүлж, 20015 юань хандивласан байна. Тэрбээр арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Эрээн хотод тусламжийн аянаа эхлүүлсэн юм.
Ө.Оюунчимэг нь Монголд санхүүгийн чиглэлээр суралцаж байсан аж. Монголд суралцаж байхад нь түүнд амьжиргаагаа залгуулах мөнгө хэрэгтэй байсан учраас Хятадын нэгэн компанид ажиллаж байжээ. Гэтэл манай хууль хяналтынхан түүнийг суралцахын хажуугаар ажил хийж хууль дүрэм зөрчсөн хэмээн хар тамга дарж Монголоос албадан гаргасан байна. Ө.Оюунчимэг хууль хяналтынханд гомдож явдаг ч элэг нэгт ахан дүүс болсон Монголчууддаа тус дэм болохыг байнга хичээж явдаг гэнэ. Тиймээс ч энэ удаа Билгүүтэй хүүд туслах аян өрнүүлж, 20015 юань цуглуулжээ.
Сэтгэгдэл (2)