Дэлхийд нэртэй биологич Жэймс Уатсон хүний ДНК-ийн бүтцийг илрүүлсэнийхээ төлөө 1962 онд авсан Нобелийн шагналаа зарна гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр Нобелийн шагналаа Нью-Йорк хотноо Кристийн дуудлага худалдаагаар зарахад 3.5 сая доллар хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Ноён Уатсон “Financial Times” сонинд “Өнөөдөр хэн ч намайг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна. Тиймээс шагналаа зарж, олсон мөнгөөрөө Африкчуудад тусална” гэж мэдэгджээ. Уг нь түүнийг анагаах ухаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Нобелийн шагнал олгосон юм.