24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын отгон топ модель Х.Бадамгэрлийн фото түүхийг хүргэж байна. Энэ бол “Miss Mongolia-2009”
тэмцээний тэргүүн мисс, “Андра модель” загварын агентлагийн захирал,
Монголын дизайнеруудын холбооны нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгч, топ модель Хүрэлбаатарын Бадамгэрэл юм. Бага нас, загварын ертөнц,
боловсрол, ажил мэргэжил, нөхөр ... Ингээд түүний хувийн зургийн
цомгоос дэлгэе.
Тэрбээр 15 дахь жилдээ зохиогдож буй "Гоёл 2015" наадмын отгон топоор өчигдөрхөн тодорлоо.
Бага нас: Хүрэлбаатарынх дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь Бадамгэрэл. Бадамгэрэлийн ургийн овог “Өндрийнхөн”. Түүний аавын талын хүмүүс их өндөр хүмүүс байсан бол ээжийн талынхан нь чацтай улс байжээ. Тиймээс ч Х.Бадамгэрэлийн гэр бүлийнхэн бүгд өндөр хүмүүс. Бага байхад нь таарах хувцас олдохгүй цамцны ханцуй, өмдний шуумаг нь заавал богиноддог байсан гэдэг.
Ээжийн охин: Түүнд
хамгийн их үлгэр дууриал үзүүлдэг хүн бол ээж нь. Х.Бадамгэрэл
ээжийнхээ талаар "Миний ээж маш гайхалтай эмэгтэй. Ээжийн минь дайчин
зан чанар надад шингэсэн. Ээж минь хажууд байх нь хамгийн их аз
жаргал. Би өөр юу ч хүсдэггүй. Дунд сургуульд байхдаа жаахан зовоосон
байж магадгүй. Харин одоо өөрийн гэсэн ажилтай, цалинтай болсон учраас
ээжийнхээ ачыг бага ч гэсэн хариулж, баярын нулимсыг нь илүү олон удаа
харах юмсан гэж хүсдэг" хэмээн ярьжээ.
Онц сурлагатан: Нийслэлийн
38-р сургуулийн Герман, Англи хэлний ангийхан. Бадамгэрэл дунд
сургуульд байхдаа сурлагаараа номер 1. Хичээлээс гадуур нийгмийн ажилд
идэвхтэй оролцдог, дуулж, бүжиглэдэг охин байжээ.
Боловсролтой мисс: Онц
сурлагатан Х.Бадамгэрэл дунд сургуулиа төгсөөд КТМС-д элсэн орлоо. 2011
онд их сургуулиа төгссөнөөс хойш БХИС-ийн Төрийн захиргаа удирдлагын
ангид сурч байна. Басхүү хэлний боловсролоо дээшлүүлэхээр ХУИС-д
эчнээгээр суралцаж байгаа гэсэн шүү. Суралцахынхаа хажуугаар тэр
загварын тайзаа орхиогүй.
Шавь: Дунд
сургуулийн арваннэгдүгээр ангийг төгсөх жилээ “Үнсгэлжин” наадамд
оролцоод түрүүлжээ. Яг тэр үед л “Би чадах юм байна, цаашаа хичээгээд
үзье” гэсэн урам зориг авсан гэдэг. Түүнээс хойш загварын томоохон арга
хэмжээнд амжилттай оролцдог болов. Тиймээс ч түүнийг "Шилмэл загвар"
агентлагаас төрсөн "Шилмэл" мисс гэж хочилдог. Хүмүүс түүнийг
Содтуяагийн хайртай шавь гэдгээр нь хүмүүс илүү мэддэг.
Тэргүүн байрын мисс: Хэн
хүнд заяагаад байдаггүй царай, төрх, бие хаатай тэрээр 2009 онд "Мiss
Mongolia" тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн юм. Ингэснээр тэр дэлхий
дахинд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэн болов.
Дэлхийн шилдэгүүдтэй: Х.Бадамгэрэл “Miss
Mongolia-2009” тэмцээнд түрүүлсэн даруйдаа “Miss International-2009”
олон улсын наадамд оролцох бэлтгэлээ базааж эхэллээ. Мэргэжлийн багш
нарын удирдлаган дор дуу, бүжиг, жүжиг, хэлний бэлтгэлийн хичээл
заалгаж, тэр хэрээр ч маш их хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр, хичээл
зүтгэлээ зарцуулсан. Гайхалтай амжилт гаргаагүй ч олон зүйл суралцаад
ирсэн учраас харамсдаггүй гэж тэрээр ярьдаг.
Тайзнаас, кино урлаг руу: Мисс
бүсгүй сүүлийн үед кино, телевизийн нэвтрүүлэгээс их харагдах
болсон. “SBN”-ийн "Оргил цаг" нэвтрүүлэгийг хөтлөх нь түүнийг ямар
зантай, ямар үзэл бодол, яриатай хүн бэ гэдгийг бага ч атугай таниулсан.
Мөн "Валентины захидал" кинонд дүр бүтээсэн нэгэн.
Өнөр гэр бүл: Х.Бадамгэрэлийн гэр бүлийн аз жаргалтай фото. Тэрээр гурван эрэгтэй дүүтэй.
Багш: “Шилмэл
загвар” агентлагаас загварын ертөнцөд хөл тавьсан Х.Бадамгэрэл одоо “Андра модель” загварын агентлагийг удирдаж байна. Цаашид олон салбарт хүч үзэхийг мөрөөддөг
түүнийг рекламны ертөнцийн хамгийн эрэлттэй хүн ч гэж хэлж болно.
Нөхөр: Түүний
нөхрийг Becky гэдэг. "Оюу толгой" компанид ажилдаг. Бас дуучин. Тэд
биенээ тав зургаан жилийн өмнөөс мэддэг учраас гэр бүл болох хэмжээнд
хүртэл дотно болжээ. Дөрвөн хүүхдийн ээж болохыг хүсдэг мисс бүсгүй
удахгүй хуримын зар тараана гэдгээ хэвлэлээр яриад амжсан.
Цэвэр тараг: Тэрээр гоо сайхны нууцаа хөдөөний цэвэр тараг, "Монос"-ын гоо сайхны бүтээгдэхүүнтэй холбон тайлбарладаг.
Хобби: Түүний зурах авъяас хожим хобби болж хувирчээ. 22 насны төрсөн өдрийн баяраараа өөрийнхөө зурсан зургийг ээждээ бэлэглэж буй нь.
Хобби: Түүний зурах авъяас хожим хобби болж хувирчээ. 22 насны төрсөн өдрийн баяраараа өөрийнхөө зурсан зургийг ээждээ бэлэглэж буй нь.
Өөрийнх хэлсэн үг: "Эмэгтэй хүн бусдад дандаа сайн сайхныг түгээж явах учиртай. Эмэгтэй
хүний инээмсэглэлийг харсан хүмүүс сайхан зүйлийг боддог байгаасай гэж
хүсдэг. Давтагдашгүй сайхан зан чанарыг инээмсэглэлээрээ харуулах нь
эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн нэгэн илрэл билээ".
Жирэмсэн. Жирэмсэн болоод жаахан жин нэмэв.
2013 он: Энэ оноос авсан хамгийн том бэлэг хүү нь байв.
Харин 2014 онд "Монголын топ" гэх өргөмжлөлийг авч чадав. Ингээд тэр топуудын эгнээнд албан ёсоор элслээ. Ойр дотныхон нь түүнийг айхтар хөдөлмөрч гэдэг.
Жирэмсэн. Жирэмсэн болоод жаахан жин нэмэв.
2013 он: Энэ оноос авсан хамгийн том бэлэг хүү нь байв.
Харин 2014 онд "Монголын топ" гэх өргөмжлөлийг авч чадав. Ингээд тэр топуудын эгнээнд албан ёсоор элслээ. Ойр дотныхон нь түүнийг айхтар хөдөлмөрч гэдэг.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (11)