Өмнөд Солонгосын гар утас үйлдвэрлэгч Самсунг корпорацийн хагас дамжуулах үйлдвэрийн ажилчид болон тэдний гэр бүлийнхэн ясны хорт хавдраар өвчилж байгааг “The Huffington Post” сонин онцолжээ. Үйлдвэрийн химийн хор ажилчдад бус тэдний бяцхан хүүхдүүдэд нөлөөлж буй нь ноцтой юм. Эцэг, эхчүүдийнх нь биед хуримтлагдсан химийн хор хүүхдүүдэд нөлөөлж байгаагийн нэг жишээ нь 59 настай Ким Хэ Ин гэдэг эмэгтэйн хүүхэд гэдэсний хавдраар өвчилсөн тохиолдол гэнэ. 15 жил үйлдвэрт ажилласан энэ эмэгтэй хохирсон ажилчдын нэг ажээ.
Ким Хэ Ин өөрөө бамбай булчирхайн өвчтэй болж, зургаан сар эмчилгээнд хамрагдаж, 15 сая вон зарцуулжээ. Тухайн үед Самсунг компани өдрийн 12 цаг ажиллуулж, хорноос хамгаалах маск өмсдөггүй байсан гэж тэр гомдоллож байна. Эхчүүдийн биед хуримтлагдсан химийн хор хөхний сүүгээр дамжин хүүхдэд нөлөөлдөг гэнэ.

Сэтгэгдэл (3)