Африкийн Гана улсын зүүн өмнөд хэсэгт амьдардаг Хохое үндэстний 200 гаруй мянган хүнийг захирдаг Тогбе Нгоряфиа Сефас Коси Бансах гэдэг нэртэй хаан нь дэлхий дээрх хамгийн хачирхалтай удирдагчдын нэг ажээ. 66 настай хаан хэдэн жилийн өмнө оюутан солилцоогоор Германд суралцахаар явж, тэндээ суурьшсан байна. 1987 онд өвөг эцгээ нас барсаны дараа хаан ширээг залгамжилж авсан энэ хүн Габриэл хэмээх Герман эхнэр авч, Франкфурт хотын ойролцоо машин засахынхаа хажуугаар Skype ашиглан утсаар ярьж, омгийнхоо иргэдийг захирдаг.
Жилдээ зургаахан удаа нутагтаа очдог тэрээр омгийн бүхий л маргааныг интернэтээр шийдвэрлэдэг байна. Бансах өөрөө Германд амьдардаг ч ард иргэд нь хаан хэмээн хүлээн зөвшөөрсөн хэвээр байгаа ажээ.
Тэрээр Гана улсдаа буцаж очихдоо нутгийн иргэдэд ус цэвэршүүлэх төхөөрөмж бэлэглэсэн байна. Саяхан түүнийг эзгүй хойгуур гэрээс нь алтан титмийг нь хулгайлан авч явсан гэнэ.
Сэтгэгдэл (1)