Хятадын Хунань мужийн оршин суугч Ху Жуан нь хоёр хүүхдийн ээж, 28-хан настай залуу бүсгүй боловч 70 настай юм шиг харагддаг. 11 жилийн өмнө том хүүгээ төрүүлснийхээ дараа өөрийгөө “Cutis laxa” буюу нүүр, хүзүүний арьс хурдан хөгширдөг ховор төрлийн өвчтэй гэдгээ мэдсэн нь түүнд хар дарсан зүүд мэт санагджээ. Төрсөнөөс хойш зургаахан сарын дараа Ху Жуаны нүүр царай огцом өөрчлөгдсөн байна. Түүн шиг өвчтэй хүмүүсийн арьс холбогч эдүүдийнх нь гажгаас болоод хурдан сунаж, үрчийж сулардаг ажээ. Ху Жуан өөрийгөө толинд хараад гутарч, сэтгэлээр унадаг боловч сайн нөхрийнхөө урмын ачаар энгийн хүмүүсийн адил ажиллаж, амьдарч байна. Тэрбээр эмчилгээ хийлгэхээр Шанхайд ирсэн ч эмч нар ямар ч арга олж чадаагүй гэнэ.