Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар яамдын дэд сайд нарыг томилно. Тиймээс өчигдөр парламентад суудалтай намуудын удирдах байгууллагууд хуралдаж дэд сайдад нэр дэвшигчдээ эцсийн байдлаар сонгоод буй. МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл л гэхэд өчигдөр оройжин хуралдаж гурван дэд сайдынхаа нэрийг тодруулсан байна.
Тус нам Хуульзүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг хэвээр нь үлдээх саналыг гаргажээ. Мөн Хөдөлмөрийн дэд сайдад З.Батбаярыг тодруулахаар болсон ч МҮАН-тай зөвшилцөж байж эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.
Харин Н.Энхбаярын туслах байсан Б.Тулгыг Боловсрол , соёл шинжлэх ухааны яамны дэд сайдаар томилохоор болсон хэмээн зарим сайтууд бичиж буй ч энэ нь худал мэдээлэл юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд МАН дэд сайдаа илгээсэн гэнэ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)