"Монфрэш" ХХК-ийн хэт өндөр температурт ариутган болосвруулсан гэх "Биеэ бодоорой сүү" хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн. Гэтэл сүүлийн үед энэ сүүг борлуулагч сүлжээ дэлгүүрүүд болон хэрэглэгчид гомдолтой байгаа юм байна. Учир нь уг сүүг хэрэглэсэн жирэмсэн эмэгтэй М гэгч манай сайтад хандлаа. Тэрбээр энэ сүүг уухын аргагүй, гашуун антибиотик эм шиг болсон байсан талаар хэлсэн юм. Хамгийн гол нь уг бүтээгдэхүүний хугацаа дуусах болоогүй байсан бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дуусахаар байжээ. Уг хэрэглэгч сүүг худалдаж авсан дэлгүүртээ хандахад "Сүүлийн үед энэ сүүний талаар гомдол санал их ирж байгаа. Бид хадгалалтын горим зөрчөөгүй" гэжээ.
Манайд хандсан хэрэглэгчийн хувьд Мэргэжлийн хяналтын газар хандаж сүүнд орсон найрлага, учир шалтгааныг тогтоолгох гэж байгаа аж.
Хэрэглэгч М-ийн хувьд энэ сүүг байнга хэрэглэдэг бөгөөд сүүлд авсан уг бүтээгдэхүүн нь хэрэглэхийн аргагүй байсанд гомдолтой байгаагаа хэллээ. Цаашлаад уг сүүг хэрэглэгчид бяцхан хүүхдүүддээ авч хэрэглүүлж, эрүүл мэндэд нь ямар нэг асуудал болохвий гэдэг үүднээс сэрэмжлүүлж манай сайтад ийн ханджээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)