Шийдлийн Засгийн газрын дэд сайдад нэр дэвшигчид тодорсоор байна. Засгийн газрын хуралдаанаар тэднийг жинхлэх эсэхийг удахгүй хэлэлцэнэ. Одоогийн байдлаар хоёр яам хос дэд сайдтай байх дүр зураг харагдаж байна. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэд сайдад МАХН-аас Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан Б.Тулгыг нэр дэвшүүлсэн бол МАН-аас Я.Төмөрбаатарыг томилуулах саналыг гаргажээ. Мөн Эрүүл, мэнд спортын яамны дэд сайдад МАН-аас н.Атармааг нэр дэвшүүлчихсэн байхад АН мөн Т.Болдбаатарыг давхар нэр дэвшүүлжээ. Үүнээс үзвэл дээрх яамдууд хоёр дэд сайдтай болохоор байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)