МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Ардын намаас “Шийдэл”-ийн Засгийн газарт ажиллах долоон дэд сайдаа хэвлэлийнхэнд танилцуулсан юм. МАН-ынхан дэд сайдуудаа томилогдсон салбар бүртээ туршлага хуримтлуулсан, бодлого тодорхойлцож явсан удирдах албан тушаалтнууд гэж нэрийдээд байна.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас дэд сайдуудтай холбоотой зарим зүйлүүдийг тодруулсан юм.
Ж.Мөнхбат: Салбар бүртээ туршлага хуримтлуулсан, бодлого тодорхойлж явах хүмүүс
-МАН-аас дэд сайдад нэлээд олон хүн нэр дэвшсэн гэсэн. Нийт хэдэн хүн дэд сайд болох хүсэлт ирүүлсэн бэ?
- Дэд сайдад 43 хүн нэр дэвших хүсэлтээ бидэнд ирүүлсэн. Үүнээс орон нутаг дахь аймгийн намын хороон дарга дөрвөн гишүүн нэрээ татаж авсанаар шалгаруулалтанд 39 хүн орох эрхтэй болсон. Үүнээс зарим гишүүд тодорхой шалтгааны улмаар нэрээ татаж авсан. Ингээд эцсийн шалгаруулалт буюу Удирдах зөвлөлийн хуралд 28 хүн дэд сайдад өрсөлдөв. Эдгээр хүмүүсээс долоон дэд сайдаа сонголоо.
-Дэд сайдаа чухам ямар шалгуурыг үндэслэж сонгосон бэ?
-Бид дэд сайдуудаа өмнө нь ямар нэгэн хууль бус зүйлтэй холбогдоогүй, шударга чанар болон ажлын туршлага, мэдлэг боловсрол, өнгөрсөн жилүүдэд намынхаа төлөө хийж ирсэн ажлууд зэрэг 10 гаруй үндсэн шалгуур үзүүлэлтийг гол болгож тодрууллаа.
-Удирдах зөвлөлийн санал хураах үйл явцыг тодруулбал?
-Ардчилсан дүрэм болох 50+1 гэдэг зарчмаар сонголтоо хийсэн. Харин Аж үйлдвэрийн яам болон Хөдөө аж ахуйн яамын дэд сайдад маш олон хүн өрсөлдсөн. Ингээд сүүлийн шатанд гурван хүнийг үлдээж, хоёр ч удаа санал хураахад нэр дэвшигчдын санал тэнцсэн. Тиймээс намын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр дэвшигчдээс сонголт хийсэн. Урд нь Батлах хамгаалах яамны сайдыг томилох үед ийм тохиолдол гарч байсан.
-Одоогийн байдлаар МАН-д Төрийн нарийн бичгийн даргын суудал дөрөв байна. Эдгээрт хүмүүсээ хэзээ томилох вэ?
- Төрийн нарийн бичгийн даргын томилгоо Төрийн албаны тухай хуулийн хүрээнд явагдана. Өчигдөр засаг хуралдаж Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлсөн. Тэгэхээр хоёр төрийн нарийн бичгийн дарга шинээр томилогдох байх.
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “МАН дэд сайдын суудлыг 500 сая төгрөгөөр өглөө” гэсэн мэдээлэл гарч байна. Энэ хэр үнэнийн ортой вэ?
-Энд дэд сайд болсон хүмүүсийг бүгдээрээ харж байна. Тийм их мөнгө төлөөд сайдад болох гэсэн хүн нэг ч байхгүй. Энэ бол худал мэдээлэл.
-Долоон дэд сайд хариуцаж авсан салбараа хэр сайн мэдэх хүмүүс вэ. Мэргэжлийн хүмүүс мөн үү?
-Бүгд энэ чиглэлээр ажиллаж ирсэн дадлага туршлагтай хүмүүс гэхэд болно. Жишээлбэл Эрүүл мэндийн сайд Т.Атармаа гэхэд л эмч хүн байх жишээтэй. Бүгдээрээ ажлаа сайн хийнэ гэдэгт итгэлтэй байна.
-Намын удирдах албан тушаалтны хувьд долоон дэд сайдаа хэр сайн ажиллаж чадна гэж бодож байна вэ?
-Ер нь манай дэд сайдуудаа томилогдсон салбар бүртээ туршлага хуримтлуулсан, бодлого тодорхойлцож явсан удирдах албан тушаалтнууд гэж үнэлж байна.

Сэтгэгдэл (5)