Хятадын Сычуань мужид газар хөдлөлт болоход 25000 гаруй хүн амь үрэгдсэний зэрэгцээгээр олон зуун хулсны баавгай үхэж байсан юм. Харин 2013 оны дөрөвдүгээр сард болсон газар хөдлөлтийн дараа 62 хулсны баавгай эсэн мэнд үлджээ. Амьтны хүрээлэнгийн хулсны баавгайнууд газар хөдлөхөд өндөр модны орой дээр гарчихаад чичиргээн намжтал буугаагүй гэнэ. Гэхдээ амьтны хүрээлэнгийн зарим барилгууд газар хөдлөлтийн улмаас эвдэрсэн ажээ.