Удтал хүлээлгэж байж эхэлсэн чуулганы хуралдаанаар төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. Харин төсвийн тодотгол тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Мөн нэлээд олон хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэх учиртай уг хуралд гишүүдийн ирц тун хангалтгүй байна. 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсан тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр яг одоо санал хураах гэж байна.