“Next Stop” залуучуудын харшийн сүлд модны наадам өчигдөр Crocus event hall-д болж өнгөрлөө. Энэ наадмын онцлог нь “Оны залуу”-г тодруулахад оршдог. Next Stop”-ын “Оны залуу”-гийн нийгэм, улс төрийн салбарт 49, эдийн засаг бизнесийн салбарт 39 эрхэм нэр дэвшин өрсөлдсөн юм. Ингээд олон нийтийн санал асуулгаар 2014 оны нийгэм, улстөрийн салбарын “Оны залуу”-гаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, бизнес эдийн засгийн салбарын “Оны залуу”-гаар UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин нар шалгарлаа.
Мөн тус наадамд УИХ-ын дарга З.Энхболд оролцсон юм. Тэрбээр тус ёслолын нийт оролцогчдод баярын мэндчилгээ дэвшүүлж, шилдэг залуучуудад шагнал гардуулсан юм.
Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сан хамтран 1992 оноос жил бүр улс төр, нийгмийн зүтгэлтэн, бизнесмэн залуусыг шилдгийг тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн ёслолд төрийн түшээд, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэнүүд, урлаг, спортын салбарын төлөөлөл, бизнесийн салбарын шилдгүүд, 21 аймгийн манлайлагч залуус оролцсон юм.

Т.Наран
Сэтгэгдэл (11)