2024 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа АНУ-ын Олимпын хороо мэдэгджээ. Тус хорооныхон Босто, Вашингтон, Сан-Франциско, Лос-Анжелесийн аль нэгийг ирэх сард сонгож, ОУОХ-нд хүсэлт гаргах гэнэ. Америкчууд 2016 оны олимпыг зохион байгуулах хүслээ илэрхийлж, Чикаго хотын нэрийг дэвшүүлсэн ч Бразилд ялагдсан юм. 2024 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах хотыг 2017 оны есдүгээр сарын 15-нд Перугийн Лима хотод тодруулна.