Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай зарим ажилчдаа “хууль бусаар” томилсон гэх мэдээлэл сошиал ертөнцөөр хүчтэй тарж эхэллээ. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн хүнийг шударга бусаар төрийн албанд шургуулсан тухай хэвлэлүүд шуугиж байна. Тухайлбал, Тэрбээр Төрийн албаны шалгалтад тэнцээгүй З.Ундрам гэгч эмэгтэйг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Түншлэл, хамтын ажиллагааны газрын даргын албан тушаалд 2012 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 140 тоот тушаалаар томилжээ.
Мөн түүний бие хамгаалагчаар ажиллаж байсан гэх Ч.Батбаатарыг ШӨХТГ-ын дарга болсон даруйдаа тэрбээр ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын даргаар томилжээ. Ч.Батбаатар нь О.Магнайгийн сонгуулийн ажил, 2008 оны 7 сарын 1-ны үйл явдлын үеэр бие хамгаалагчаар нь ажиллаж байсан нэгэн юм. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Энэхүү томилгооны асуудал үнэн” гэв.

Д.Дуулим
Сэтгэгдэл (27)