Лос Анжелесийн нүүр будагч Кэнди Жонсон байгалиас заяасан хосгүй чадвараараа интернэт хэрэглэгчдийг байлдан дагуулж байна. Дөрвөн хүүхдийн ээж, эгэл жирийн энэ бүсгүй өөрийнхөө нүүрийг тун чадварлаг будаж, "Frozen" хүүхэлдэйн Элза, "Өлсгөлөн тоглоом" киноны Эффи нарын баатруудын дүрд хувирчээ. Мөн Анжелина Жоли, Кэйли Женнер зэрэг ододтой усны дусал мэт адилхан царайтай болдог. Кэнди одоо Инстаграм хуудсанд 700 мянган дагагчтай "YouTube" сувгийн алдартан болжээ.