Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд Засгийн газрын тэргүүнээс зарим асуултуудыг асууж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ингэж асуусан юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Хэцүү ч гэсэн үнэнийг УИХ-д оруулж ирсэнд талархаж байна. Засгийн газар их хүнд юм туулна. Хатуухан ярьвал золиосны засгийн газар юм. Ямар ч байсан сонгож авсан замдаа үнэнч байгаарай гэж хэлье. 2004 онд ард түмэн гуйгаагүй байхад хүүхдийн мөнгө, 2008 оны амлалт зэргийг өгсөн. Тэр чинь өнөөдөр ийм байдал үүсгэлээ. Их хүнд шийдвэрүүд гаргахаас өөр аргагүй болно. Миний хувьд хэд хэдэн асуулт байна. Монголбанкны тайлангууд дандаа зөрүтэй байх юм. Хоёрдугаарт Төрийн сангийн данс улаасан, үлдэгдэл нь -717 төгрөг болсон гэж байхын хэрэв энэ үнэн бол цалин тэтгвэрээ цаашид өгөх бололцоо байна уу. Монголбанк үнэ тогтворжих хөтөлбөр гаргаж баахан тэрбум гаргасан. Энэ хөтөлбөрт хамрагдсан бараг бүх компаниуд дампуурсан. Тэр тусмаа шатахуун импортлогчид. Одоо энэ мөнгөө яах юм бэ. Барилгын компаниудад бас баахан мөнгө өгсөн. Одоо дөрвөн тэрбум төгрөгийг яаж буцааж авах юм бэ. Төмөр замаа яах гэж байна. Ямар мөнгөөр хэзээнээс барьж дуусгах гэж байгаа вэ. Сонгуулийн үеэр олуулаа гэх хуулийн төсөл өргөн барих гэж байна гээд байсан. Олон хүүхдээ гэртээ хараад цалин мөнгө аваад сууж байна гээд байсан. Одоо тэр хууль чинь яасан бол чадахгүй бол чадахгүй гэдгээ хэлчихсэн нь нь дээр. Мөн нэг талархах зүйл байна. Би эмнэлэгийн талаар ийм шийдвэр гарсанд талархаж байна. Надад наад асуудлыг чинь дуусгахад зургаан сарын хугацаа дутсан юм. Нэг талаас талархаж байна, нөгөө талаас харамсаж байна" гэсэн юм.
Түүний асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Ц.Нямдорж гишүүн талархалын үг хэлсэн учир би эргүүлээд талархалын үг хэлчихмээр байна. Би ерөнхий сайдын хувьд хэрэггүй улс төржилт руу орохгүй байгаа юм. Чи, би гэхгүйгээр олон жил хуримтлагдсан зүйлийг одоо л бүгдээрээ хийх хэрэгтэй. Монголбанктай холбоотой асуудалд би хариулт өгөх нь зохимжгүй. Дөрвөн их наядын асуудал байхгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт 600-700 тэрбум төгрөг зарцуулагдсан. Үлдсэн хувь нь найман хувийн орон сууц руу орсон гэж би хувьдаа бодож явдаг. Шатахууны компаниуд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн ачаар хямралыг давсан юм. Төмөр замын хувьд эхний ээлжинд засаг мөнгө зарахгүйгээр хийх арга замыг бодож байна. Нүүрсний замаас эхлүүлээд. Энэ талаар Монгол улсын сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Хосолмол замын хувьд Оросуудтай хамтарч ажиллах асуудлыг ярьж байна. Энэ оныг дуустал цалин тэтгвэрээ өгөөд явна. Монгол Улс гурван сая дахь иргэнээ авах гэж байна. Олуулаа болох хуулийн төслийг ярих шаардлагатай. Гэхдээ үүнд бидэнд одоохондоо уг хуулийн төсөлд зарцуулах мөнгө, цаг хугацааалга" гэлээ.
Харин цалин тэтгэвэрээ цаашдаа өгөх боломжтой юу гэсэн асуултад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат "Төрийн сангийн нийт үлдэгдэл нь биднийг ажил хүлээж авахад 270 тэрбум төгрөг байсан. Цэвэр үлдэгдэл -717 тэрбум төгрөг байгаа. Бусад сангийн мөнгүүдийг авч 2014 оны төсвийг тодотгосон. Улсын төрийн сангийн цэвэр үлдэгдэл өнөөдрийн байдлаар -667 тэрбум төгрөг боллоо" гэсэн юм.

Сэтгэгдэл (29)