2014 оны 12 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос зарим газраарсекундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус хүйтэн байна.