Алтан бөмбөрцөг наадмын хоёр удаагийн шагналт, Канад гаралтай Америк жүжигчин Жим Керри бол Холливудын томоохон кино оддын нэг хэмээн үнэлэгддэг. Дахин давтагдашгүй жүжиглэлт, бусдыг хөгжөөх гайхалтай чадвараараа инээдмийн кино сонирхогчдын хайртай жүжигчин болсон тэрээр хүнд хэцүү амьдралаас өөрийнхөө авьяас чадварынхаа хүчээр алдарт хүрсэн нэгэн юм. Зул сарын баяр болгоноор гардаг “Гринч зул сарыг хулгайлсан нь” хэмээх кино нь үзэгч олныг жинхэнэ байлдан дагуулдаг гэхэд болно. Ингээд инээдмийн киноны хаан гэгддэг Жим Керригийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Жим Керри нь 1962 оны нэгдүгээр сарын 17-нд Канадын Онтариад мэндэлжээ.
2. Тэрээр 1979 оноос хойш кино урлагт хүч үзэж буй гайхалтай нэгэн.
3. Гайхалтай чадварлаг жүжигчин маань “Алтан бөмбөрцөг наадам”-ын хоёр удаагийн шагналтан юм.
4. Түүний аав энгийн л нэг ажил хийж хүүхдүүдээ тэжээдэг хөгжимчин байлаа. Гэвч аав нь ажлаа алдсанаар Жимийн гэр бүл дундаж ангиас ядуусын эгнээн орсон юм.
5. Жим Керригийн гэр бүл аав нь ажилгүй болсон тэр өдрөөс хойш нүүдлийн тэргэнд амьдарч байжээ.
6. Тэр 15 насандаа ахлах сургуулиа орхиж ажил хийж гэр бүлээ тэжээх болсон юм.
7. Жим Керри уран бүтээлийн гараагаа Канадын Торонто хотод тайзны бүтээлээр эхэлжээ.
8. Бусдыг өөрийн эрхгүй инээлгэх залуу маань инээдмийн жүжигчин Родни Дэнжерфилдын хараанд өртснөөр Лас Вегаст тоглох болж, улмаар Холливудад хөл тавьжээ.
9. Эхлээд тайзны бүтээлд хүч үзэж байсан түүнд телевизийн шоу нэвтрүүлгийн хөтлөгч болох санал ирсэн нь асар том нэр хүндийг авч иржээ.
10. Жим тайзны бүтээл, телевизийн уран бүтээлээсээ хөндийрч кинонд тоглох боллоо. Тэрээр 1983 оноос буюу 21 настайдаа анх хямд зардлаар бүтсэн кинонуудад тоглох болж, авьяаслаг дахин давтагдашгүй жүжиглэлтээрээ кино үзэгчдэд инээд хөөр бэлэглэх болжээ.
11. Ингээд арван жилийн дараа буюу 1994 он бол Жим Керригийн нэр хүнд дэлхий нийтэд түгсэн жил байлаа.
12. Учир нь тэрээр тухайн онд алдарт Эйс Вентура, Баг кинонд тоглож, өөрийгөө жинхэнэ инээдмийн киноны мастер гэдгээ батлан харуулсан юм.
13. Мөн түүнийн шинэ жилийн тухай “Гринч зул сарыг хэрхэн хулгайлав” гэдэг киног жил бүр орон орны телевизээр хэдэн мянган удаа гардаг гэсэн судалгаа гарчээ.
14. Тэрээр “Баг”, “Худалч, худалч”, “Гринч зул сарыг хулгайлсан нь”, “Сэвгүй тунгалаг сэтгэлийн минь үүрдийн гэрэл гэгээ” кинонуудаар Алтан бөмбөрцөг наадамд нэр дэвшиж байв.
15. “Трумэн”, “Сарны хүн” кинонуудаар хоёр ч алтан бөмбөрцгийн эзэн болжээ.
16. Мөн People choice awards-аас дөрвөн удаа, Teen choice awards-аас гурван удаа, Kids Choice awards-аас нэг удаа олны дуртай инээдмийн жүжигчнээр шалгарч байжээ.
17. Тэрээр 2004 онд АНУ-ын иргэншил авсан бөгөөд ингэснээр Канад болон АНУ гэсэн хоёр иргэншилтэй болсон байна.
18. Жим Керри хоёр удаа гэрлэж байсан бөгөөд анхны эхнэртэйгээ 1987 онд гэрлэж, найман жил ханилсан бөгөөд 1995 онд хоёр тийш болсон юм. Харин 1996 онд хоёр дахь гэргий, Канад гаралтай жүжигчин Лорен Холлитой гэрлэж, тэдний гэрлэлт жил хүрэхгүй хугацаанд л үргэлжилсэн юм.
19. Жим Керри инээдмийн дүрүүдээс гадна энгийн дүрийг ч чадварлаг бүтээдэг.
20. Үүнийгээ тэр “Сэвгүй тунгалаг сэтгэлийн минь үүрдийн гэрэл гэгээ”, “Дугаар 23” зэрэг кинонуудад тоглосноороо харуулсан байдаг.
21. 2011 онд Холливудын од, инээдмийн киноны нэрт жүжигчин Жим Керри өөрийн дүр төрхөө шинэ имижээр баяжуулж фэнүүддээ танигдахааргүй шахам хувирчээ. Тэр нь рок дүр төрх болсон юм.
22. 50 настай хөгжилтэй жүжигчин Жим Керри өөрөөсөө 27 насаар дүү оюутан Анастасия Виткина хэмээх Орос охинтой үерхэж байлаа.
23. Маск кино нь нэрт жүжигчин Жим Керригийн 1994 онд тоглосон дэлгэцийн гурван бүтээлийн нэг бөгөөд “Ace Ventura: Pet Detective”, “Dumb & Dumber”, “The Mask” гэсэн кинонуудаас хамгийн алдартай нь юм.
24. “The Mask” кино нь түүний тоглосон хамгийн алдартай кино билээ. Тиймээс уг киног $23 сая ам.долларын хөрөнгөөр бүтээж “Box Office”-ийн зах зээлд $351.583.407 ам.долларын ашиг олжээ. Гол дүрийг бүтээсэн жүжигчин Жим Керри кинонд тоглосныхоо төлөө тухайн үед $450.000 ам.долларын цалин авч байжээ.

Сэтгэгдэл (1)