Ирэх пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл , хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд , эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд ,тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болжээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудал, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг ч хэлэлцэхээр болсон байна. Түүний дараа “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”,байнгын хорооны дарга нарыг сонгох тухай асуудал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болжээ. Харин уг асуудлуудыг хэлэлцэж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭлбэгдоржУИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд мэдээлэл хийх юм байна.
Сэтгэгдэл (6)