Монголын Хөрөнгийн биржийн 12 дугаар сарын 16-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар Засгийн газрын бондын 15 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны цаг дуусаж, арилжаа хаагдсны дараа энэ бүхэн болсон байна. Ингэхдээ ямар нэг үнэт цаасны компанийн зуучлалгүйгээр Засгийн газрын 15 тэрбум төгрөгийн бондын арилжааг хийсэн бололтой. Уг нь бол хувьцаа бонд гээд ямар нэг төрлийн үнэт цаасыг үнэт цаасны компаниар зуучлуулан арилжааг хийх учиртай. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд уг нь Санхүүгийн зохицуулах хорооныхон хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Гэтэл арилжаа хаагдсны дараагаар арилжаа хийгдсэн энэ байдалд тус газрынхан хяналт тавьж ажилласангүй юу. Ямартай ч Хөрөнгийн биржийн удирдлагууд ажлын цаг дууссаны дараагаа ингэж арилжаа хийсэн учир хариуцлага ярих ёстой болов уу.