Нью-Йоркийн хоёр цагдааг эргүүл хамгаалалтын машин дотроо сууж байхад нь зэвсэгт этгээд буудан хороосон харамсалтай хэрэг гарчээ. Буутай этгээд хэргийг үйлдсэнийхээ дараа метроны буудал руу зугтаж, өөрийнхөө амийг хорложээ. Хэрэгтэн долоо хоногийн өмнө экс найз охиноо буудаж шархдуулаад, цагдаа нарыг үзэн ядсан постыг нийгмийн сайтад оруулж байв. Нью-Йоркийн цагдаагийн ажилтан тамхи наймаалсан хэргээр Эрик Гарнер хэмээх хар арьст иргэнийг буудаж хөнөөсөн нь нийгмийн бухимдлыг төрүүлсэн юм. Цагдаа нарыг буудан хороосон хэрэг Эрик Гарнерийн үхэлтэй холбоотой гэж хууль хяналтын байгууллагынхан таамаглаж байна.