Уганда улсын иргэн Жон Себуньяг Тарзан киноны бодит хувилбар гэж хэлж болно. Төрсөн эцэг нь ээжийг нь хөнөөсний дараа айж сандарсан 4 настай Жон Себунья хүү ширэнгэн ой руу зугтсан юм. 1991 онд хүүг 14 настай байхад байгаль хамгаалагчид олох хүртэл тэрбээр Африкийн ногоон сармагчингуудтай хамт амьдарч байлаа. Жон хүүг анх олоход тэр тосгоны иргэдээс айж цочсон бөгөөд сармагчин гэр бүлтэйгээ дассан байсан ажээ. Жон 10 жилийн хугацаанд гадил жимс, самраар хоолложээ. Түүнийг нийгэмшүүлж, хүмүүсийн амьдралд дасгахад багагүй хугацаа зарцуулсан байна. Гэхдээ Жон эцэст нь ярьж, дуулж сурчээ. Энэ хачирхалтай хэрэг Уганда улсын нийслэл Кампала хотоос 100 бээрийн цаана болсон нь хачирхалтай. Сармагчингуудын дунд нүцгэн гүйж буй хүүг хэн ч анзаараагүй гэнэ.
Сэтгэгдэл (1)