Кэмбриджийн их сургуулийн эрдэмтэд түүхэнд анх удаа эр бэлгийн эс, өндгөн эсийг хиймлээр гаргаж авчээ. Эрдэмтэд хүний үүдэл болон арьсны эсийг ашиглаж энэхүү нээлтээ хийсэн байна. Өмнө нь энэ туршилтыг хулгана дээр амжилттай хийж байсан ч хүн дээр сорьж байсан нь үгүй юм. Эдгээр хиймэл эсүүд нь үржлийн үүргийг гүйцэтгэх бүрэн боломжтой гэнэ. SOX17 хэмээх генийг ашиглаж, өндгөн эсийг хиймлээр гаргаж авах хэдий ч тэдгээрийг хиймлээр үр суулгахад ашиглах боломжгүй юм.