Улиран одож буй 2014 онд УИХ дуулиан шуугиантай байв. Өмнөх шиг нам жим байсангүй. Тиймээс 2014 онд УИХ-д болж өнгөрсөн дуулиан, шуугиантай үйл явдлыг нэрлэж байна.
1. Засгийн газрыг огцоруулав
З.Энхболдын тэргүүлсэн Улсын их хурал АН-ын 35, МАН-ын 26, "Шударга ёс" эвсэлийн 10, ИЗНН-ын 2, бие даагч 3 гэсэн гишүүдээс бүрдэж байна. Ийм УИХ Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрыг огцорууллаа. АН-ынхан хамтрагч "Шударга ёс" эвсэл, ИЗНН, бие даагчидтайгаа нийлээд УИХ-ын 76 суудлын 50-naг эзэлж байгаа. Тэгсэн мөртлөө Засгийн газраа огцорууллаа. 26-хан суудалтай МАН-ын бодлогыг давж, Засгийн газраа хамгаалж чадсангүй. Санал хураалтад оролцсон 66 гишүүний 36 нь Н.Алтанхуягийг огцоруулах ёстой гэж санал өгсөн. Ингэснээр эдийн Засгийг элгээр нь хэвтүүлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцоров.
2. АН-ынхан УИХ-ын 8 гишүүнээ огцоруулах шийдвэр гаргаад буцав
Н.Алтанхуягийг огцоруулахаар кноп дарсан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг гэсэн 8 гишүүнийг хөөх шийдвэрийг Хяналтын Ерөнхий хорооноос гаргав. Хяналтын Ерөнхий хороо нэртэй боловч Н.Алтанхуяг гаргуулав. Бас Н.Алтанхуягийг огцоруулахыг шаардсан Э.Бат-Үүлийг ч гэсэн огцоруулах гарын үсэг зуруулав. Н.Алтанхуягийн л хийсэн ажил. Ингээд АН дотор дуусашгүй маргаан өрнөв. Эцэст нь АН-ын ҮЗХ хуралдаж Хяналтын Ерөнхий хорооныхоо шийдвэрийг хүчингүй гэж зарлав.
3. Нууц гэрээ ба 10 жилийн гэрээ
Н.Энхбаяр эх орондоо буцаж ирсэн нь улс төрийг хөдөлгөөнд оруулав. Н.Алтанхуягтай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан нь ихээхэн дуулиан болов. Үр дүнд нь Н.Алтанхуяг огцоров. Ингээд Н.Энхбаяр буцав. 10 жилийн гэрээний нууц хавсаралт гэх баримт багагүй ярианы сэдэв болов. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн шийдвэрээр Тагнуулынхан шалгав. Нууц гэрээний эзнээр МАН-ын гишүүдийг зарлав. Сөрөг хүчний байранд тагнуулынхан шөнө дөлөөр орж өмч хөрөнгөнд нь халдсан гэсэн мэдээлэл тарав. Ард түмэн ил, далд гэрээний учрыг сайн ололгүй байхад Н.Алтанхуяг ойчив. Асуудал мартагдав.
4. Нууц мессеж
"Хужаа цариг", "Bank of China", "Газрын хууль", "2016 оны сонгууль гэж байгаа шүү, Хэрвээ, хэрвээ... Монголчууд таныг..." гэсэн мессеж УИХ-ын гишүүдийн утсанд ирэв. Өөрийнх нь утаснаас өөрт нь бас ирэв. Сонгогчидынх нь утсанд ч очив. УИХ-ын гишүүд Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаархал гэж баахан бухимдав. Эцэст нь энэ хэрэгт УИХ-ын нэг гишүүнийг сэжиглэн шалгах болсон гэсэн мэдээлэл гараад алдрав. Энэ үйл явдал техник, технологийн хөгжилд итгэж болохгүйг ард түмэнд ойлгуулав. Хар машинаар ч санал тоолох аюултайг ухаарав. Уг мессежийг Румын, Малтьа улсаас явуулсан гэж Мобиком мэдээлсэн. Олон түмний бухимдлыг байнга төрүүлэх болсон Мобиком хариуцлага хүлээлгүй өнгөрөв.
5. Д.Хаянхирвааг шүүхэд өгөв
УИХ-ын гишүүдээс Д.Хаянхирвааг шүүхэд дуудав. Бас М.Зоригт гишүүний туслахыг тагнуулаас байцаав. Аль нь сураг алдрав. Д.Хаянхирвааг шалгасан хэрэг энэ оны онигоотой үйл явдлын нэг болно. Шалтгаан нь МАН-ын 26 гишүүн, АН-ын Ж.Батзандан гэсэн гишүүд нийлээд Д.Хаянхирваагийн албан бичгийн бланк дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцоруулах үндэслэлийг бичээд гарын үсэг зурж, УИХ-ын даргад өргөн барьсан. Үүнд нь бухимдаж Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн Д.Хаянхирвааг шүүхэд өгсөн. Огцоруулах үндэслэл гаргасан 28 гишүүнээс ганцханыг нь сугалж өгнө гэдэг дэмий хэрэг л дээ. Ингэж анх удаа Ерөнхий сайд нь огцоруулах үндэслэл гаргасан гишүүнээ шүүхээр айлгах гэж оролдов. Сонирхолтой нь шүүх Д.Хаянхирвааг буруугүй гэж зарлан хэргийг хэрэгсэхгүй болгов.
6. Давхар дээл ба Р.Бурмаа
УИХ 2014 оны турш нэг сэдвийг хамгийн ихээр ярив. Ярьсан хугацаа, цаг, хамарсан хүмүүсийн тоогоор нь авч үзвэл лавтай энэ парламентын рекорд тогтоохоор байв. Энэ сэдэв бол "давхар дээл". УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй гэдэг асуудал чуулганы ихэнх цагийг авсан. Санал хураахад АН-ынхан "давхар" байх ёстой гэж үзсэн. МАН "дан" гэж зүтгэсэн. Сонирхолтой нь УИХ-ын гишүүн Р.Бурмаа гэгч эмэгтэй анхнаасаа "давхар дээл"-ийг тууштай эсэргүүцсэн. Гэвч өөрөө "давхар дээл"-тэй болж Хүнс, хөдөө аж ахуйн сайд болчихлоо. Зарчимынхаа эсрэг явав. Улс төрчид ямар байдагийг харуулав. АН-ын зарим шударга залуус Р.Бурмаагийн энэ үйлдлээс ичиж байгаа зарлан ажлаасаа халагдах өргөдлөө өгөв. Шинэ хуучин хоёрын үнэ цэнийн ялгаа ингэж бүрдэж байна.
7. МАН-ын бүлгийн гишүүд байнгын хороодод тэгш хувиарлагдав
2014 онд МАН-ын бүлэг яралзтал ажиллав. Өмнөх жилийнхээ унтаа байдлаас салав. Бүлгийн зохион байгуулалт өндөр түвшинд хангагдаж бүх зүйл дээр 26 гишүүн нэг хүн шиг ажилласан гэж улс төр судлаачид үнэлсэн. Зохион байгуулалт, бодлогын нэгдмэл байдал МАН-ын бүлгийн 26 гишүүнд амжилт авчирав. Хоёр жил дарлагдсан хүлээснээсээ гарав. Тэднийг 2 жил байнгын хороодод тэгш хувиарлаагүй. Тэд асар их тэмцэлийнхээ үр дүнд УИХ-ын бүх байнгын хороодод тэгш хувиарлагдав. Тэр ч бүү хэл гурван байнгын хорооны даргыг 26 гишүүн дотроосоо томилж дөнгөв. Засгийн газрыг огцоруулж 6 сайдыг намаасаа томилуулав. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагын дарга гээд дараагийн томилгоо хийгдэж байна. Энэ бүхэн МАН-ын бүлэг сайн ажилласан гэсэн үнэлэмжийг намын гишүүддээ ч, нийгэмдээ ч ойлгуулав. Сонирхолтой нь бүлгээ ингэж удирдсан С.Бямбацогт Шийдлийн Засгийн газарт сайд болсонгүй. Бүлгийн дэд даргаа сайд болгов. С.Бямбацогт "Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцоруулбал дараагийн Засгийн газарт орохгүй" гэж хэлсэндээ хүрэв. Түүний энэ шийдлийг хэлсэндээ хүрэх гэсэн, энэ Засгийн газрыг явцгүй гэж үзсэн, 2016 оны улс төрөө харсан учраас сайд болоогүй гэсэн олон таамгыг дэвшүүлэв. Ямар нэгэн хариу тайлбар хийсэнгүй.
8. Урвалт ба ах, дүүсийн улайрсан тохироо
УИХ-ын гишүүн Ж.Батзандан МАН-ынхантай нийлж АН-ын даргаа огцоруулсан. Түүнийг зарчимын төлөө явж байна гэж олон нийт харж байсан. Өөрөө ч шударга ёсны төлөө гэж яриа өгч явсан. Гэтэл олон нийтийн харсан зарчим, өөрийнх нь ярьсан шударга ёсны цаана асар том тохироо нуугдаж байсан. Тэр нь өөрийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг МАН-ын нэрийн өмнөөс Төрийн нарийн бичгийн дарга болгох байж таарав. Ингээд Ж.Батзандангийн ах МАН-ын нэрийн өмнөөс Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшихээр яригдаж байна. Энэ үйл явдал нам дамнасан ах дүүсийн "биеэ үнэлэлт", шударга бус үйлдэл хэрхэн өргөжиж байгаагийн нотолгоо болж үлдэв. Нам намнасан ах дүүс, гэр бүлийн эрх ашгийн наймаа улс төрд шинэчлэл хийх нэг том өнцөг болж байгааг харуулав.
9. "Шударга ёс" эвсэлийн задрал
Н.Энхбаярын нэрээр сонгогдсон 11 УИХ-ын гишүүн бий. Тэднийг Ц.Нямдорж "Н.Энхбаярын бор оймсонд нуугдаж орж ирсэн хүмүүс" хэмээн ёжилдог. Улс төр судлаачид ч тэгж үнэлэх болсон. Харин өөрсдөө тэгж хэлүүлэх тун дургүй. Гэтэл энэ эвсэлийн бүлгийн гишүүдийн ажлын туршлага, ааш авир, үйлдэл 2014 оны Монголын улс төрийн анхаарал татах үйл явдлын эхэнд бичигдэж байна. Засгийн газарт хамтарч орсон мөртлөө О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцоруулах бичиг өргөн барив. Огцоруулдагийн даваан дээр бичигээ УИХ-аас татаж төрөөр тоглов. Бас Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нартай холбоотой олон тэрбумын тендерийн асуудал маргаан дагуулав. Нэг дэд сайдыг нь хуулийн байгууллага шийтгэв. "Эзэн" Н.Энхбаяр буцаж ирэхдээ Засгийн газарт ажиллаж байсан хуучин хүмүүсийг шинээр солих үүрэг өгөв. УИХ-ын дэд дарга Л.Цог намын дарга Н.Энхбаярыг ил тодоор шүүмжилэх болсноо зарлав. УИХ-ын гишүүн Д.Батцогт эвсэлээс гарч АН-д оров. Түүний гаргасан жимээр Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Г.Уянга нар алхаж байгаа гэж ажиглагчид үзэж байна. Г.Уянга АН-д, Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр МАН-аа бараадах гэж байгаа талаар хэвлэлүүд таамаг дэвшүүлэв. Дэд сайд О.Чулуунбатыг АН-д орох тохироотойгоор Ерөнхий сайдын зөвлөх болсон гэж мэдээлэв. Энэ бүхнээс харвал "Шударга ёс" эвсэлийн бүлгийн хувь заяа 2015 онд эвгүйтэж мэдэхээр боллоо.
10. Х.Тэмүүжингийн 4 сая ам.долларын баримт
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн хувь гай барцадаар дүүрэн 2014 оныг үдлээ. Тэрээр огцордогийн даваан дээр үлдсэн. Дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт үлдэж чадаагүй. Бас 4 сая. ам долларын авлигын хэргийн баримтыг дэлгэж дуулиан дэгдээсэн. Сонирхолтой нь түүний дэлгэсэн 4 сая.ам долларын хэрэгт Хууль зүйн дараагийн сайд Д.Дорлигжав холбогдсон. Ингээд Хууль зүйн хоёр сайдын "зодоон" эхлэв. Д.Дорлигжав нэр төрд халдсан гэж Х.Тэмүүжинг шүүхэд өгөв. Х.Тэмүүжин дэлгэсэн баримтынхаа талаар ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөлгүй зугтсаар байна. Тэгэхээр 2015 он Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёрын хоорондын маргаанаар дүүрэн байх нь. Хэрэв 4 сая. ам долларын авлигын хэргийг хууль шүүхийн байгууллага шалгаж тогтоож чадахгүй бол ард түмний дунд нэр хүндээ алдах нь тодорхой болно. Ард түмнийг шүүдэг, албан тушаалтнаас айдаг хууль, шүүхийнхэн гэсэн ойлголт баталгаажина.
11. О.Баасанхүүгийн илэрүүлсэн нууц шорон
УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2014 оны улс төрд олон түмэнд ихэд танигдав. Харин аль талаараа гэдгийг ард түмэн дүгнэж байгаа. Ямар ч байсан ийм гишүүн байдгийг олон нийт мэддэг болов. Хамгийн сүүлд тэрээр Засгийн газрын ордны хажуу талын барилгын дор нууц шорон байгуулсныг олон нийтэд ил болгов. Шорон байгуулсан хүн нь Х.Тэмүүжин болж таарав. Түүний шинэчлэлийн бодлогын үргэлжлэл. Гэхдээ уг шоронг 1.2 тэрбум төгрөгөөр байгуулсан гэж О.Баасанхүү гишүүн мэдээлсэн. Үнэн бол хэцүү л санаачилга. Манайх шиг ордныхоо хажуу талд шоронтой улс энэ дэлхийд бараг л үгүй байх. Монгол анхных боллоо гэж дэлхийн дахин зарлагдах биз. Ямар ч гэсэн Монгол Улс 2014 онд Засгийн газрынхаа ордны хажуу талд шоронтой боллоо. 2015 онд уг шоронгийн анхны зочид очно. Хэн байх бол?
12. Ганцаардсан бас ганцаараа албан тушаалаасаа татгалзсан Х.Баттулга
АН-ын хамгийн хүчирхэг фракцийн тэргүүн бол Х.Баттулга гэж олон нийт ойлгодог байлаа. Харин 2015 оноос "хүчирхэг байлаа" гэж бичигдэхээр боллоо. Учир нь тэрээр Баянхонгорт хөтөлж байж ялуулсан Ганбатыгаа "Алтангадас"-т бас Н.Алтанхуягт алдсан. Бас үй зайгүй гэж бодож явсан Ш.Түвдэндорж нь түүнээс урваж ХХААХҮЯ-ны сайд болоод үзчихсэн. Уг нь Х.Баттулга "давхар дээл"-нээс татгалзлаа гэж хэлээд сайдын суудлаа өгчихсөн. Гэтэл түүний хамгийн ойрын хүн Х.Баттулгаас урваж сайд болсон. Одоо Х.Баттулгад Р.Бурмаагаас өөр үнэнч гишүүн ховор үлдсэн гэж саарал ордныхон ярьж байна. Олон жил эсэргүүцсэн нарийн царигаар нь төмөр замаа тавихаар болчихлоо. Бяр дутлаа. Бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дуудагдаж загнуулсан гээд 2014 он түүний хувьд олон үйл явдлаар дүүрэн байлаа. Цаашдаа "ахаа миний бяр дуусчихжээ" гэж "Гарьд Магнай" кинон дээр гардаг шиг үйл явдалууд Х.Баттулгыг хүлээж байж мэдэх юм.
13. Бие даагчид нам байгуулахаа "сэмхэн" зарлав
УИХ-д гурван бие даагч бий. Өмнөх Засгийн газрын үед Н.Алтанхуягтай шадарлаж Иргэний нисэх, МИАТ гэх мэт газруудад хүнээ байршуулаад эв түнжинтэй сайхан байсан. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газраас жийгдлээ. Ц.Даваасүрэн Х.Болорчулуун, С.Ганбаатар гэсэн гурван эрхэм 2014 оноос эхлэн "Монгол хүний төлөө" гэсэн самбарыг ардаа зоож байгаад хэвлэлийн хурал хийдэг байсан даа. Тэгвэл ардах самбар нь зүгээр ч самбар байгаагүй бололтой. Тэд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнгээ "Монгол хүний төлөө" гэсэн нам байгуулахаар бэлтгэл ажлаа базааж эхэлсэн аж. 2016 онд ийм нэрээр парламентад тэд олон суудал авна гэсэн тооцоотой байгаа биз. Хамгийн гол тооцоо нь С.Ганбаатарыг "Монгол хүний төлөө" намынхаа нэрийн өмнөөс Ерөнхийлөгчид дэвшүүлэх нууцхан хүсэлтэй гэж улс төр судлаачид ажиглаж байна. Тэдний хүслийг 2015 он ил болгоно.
14. Хоёр Энхболдын эрин үе эхэллээ
УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга болов. УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН-ын даргаар ажиллаж байгаа. Ийнхүү улс төрийн хамгийн том хоёр намын дарга Энхболд гэдэг нэртэй байгаа нь анхаарал татав. Өмнө улс төрийн намуудын дарга нар эрх мэдэл, хөрөнгө мөнгө, албан тушаалын хувиарлалт хийдэг Засгийн газрыг тэргүүлдэг байсан. Гэтэл энэ удаа хоёр том намын дарга хууль тогтоох Засаглалыг тэргүүлж байгаа нь анхны тохиолдол болж бичигдэнэ. Бас энэ хоёр Засгийн газрыг огцоруулахын төлөө шадарлаж ажилласан гэх. Тэдний нөхөрлөл 2015 онд төгсөж мэднэ. Учир нь улс төрд найз байхгүй. Бас хэн сайн ажилласан нь 2016 онд намаа ялуулна. Ерөнхий сайд болно. Ерөнхий сайд болсон нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Тэгэхээр тэдний зам 2015 оноос сална. Хэн сайн бодлого боловсруулсан нь, хэн сайн тоо бодсон нь, хэн сайн бага бүрдүүлсэн нь хамгийн багаар бодоход Монголын улс төрийн ирэх 6 жилийн бодлогыг тодорхойлно. Цаашаа бодлого үргэлжлэх хугацаа нь уртсана. Харин сонгуульд ялж чадаагүй нь 2016 оны сонгуулийн дараа улс төрөөс бууна. Тэгэхээр хоёр Энхболдын эрийн үеийн өрсөлдөөн 2015 оноос ширүүсэж эхэлнэ.

Сэтгэгдэл (1)