Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн эсрэг хөдөлсөн хэрэгт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Эрүүгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Б.Ариунболд нарыг буруутган өнгөрсөн наймдугаар сард албантушаалаас нь чөлөөлсөн. Мөн тэднийг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлээр ТЕГ-т шалгаж байгаа юм.
Тэгвэл ЦЕГ-ын шинэхэн дарга Р.Чингис тус газрын дэд дарга, тэргүүн дэд комиссарт ажлаасаа халагдсан хурандаа Ц.Батсүхийг томилохоор болсон тухай ЦЕГ-ынхан ярьж байна. Хэдийгээр тэднийг халах тушаалыг ЦЕГ-ын дарга асан С.Баатаржав гаргасан ч шинэ томилогдсон дарга Р.Чингис тэрхүү тушаалыг хүчингүй болгох эрхтэй юм байна.
Мөн он удаан жил ажилласан цагдаагийн алба хаагчдын тэтгэмж 36 сартай тэнцэх хэмжээний мөнгө байсан бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг он гарснаар уг тэтгэмжийг 12 сар болгон өөрчилж байгаа юм. Тиймээс ЦЕГ-ын 7 хурандаа он гарахаас өмнө тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн байна.

Б.Золбоо
Сэтгэгдэл (18)